Хүүхдийн театр байгуулах бэлтгэл ажилдаа оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-30 11:04:09

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүүхдийн театр байгуулах бэлтгэл ажлыг хийж байна. Тус театр аймгийн ГБХЗХГ-ын дэргэд байх бөгөөд "Мазаалай" нэртэйгээр байгуулах аар бэлтгэл ажилдаа оржээ.
Театр байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Баянхонгор аймгийн "Тэмүжин" хүүхдийн театр, Дундговь аймгийн "Тэнгэрийн тамга" хүүхдийн театрын уран бүтээлч багш нар ирж, ажиллаж байна. Тэд Даланзадгадын тавдугаар сургуулийн 500-аад хүүдийг оролцуулан "Гахайн ганц тоорой"  жүжгийг найруулан үзэгчдэд хүргэж байна. Тав хоногт багтаан бэлдсэн уг жүжгийг гурав хоног дараалан тоглож, үзэгчдэд хүргэж байгаа юм. Энэ үеэр тоглолтыг бэлтгэж хүргэсэн багш нар Өмнөговийн хүүхдүүдийг суурь авъяастай байгааг онцлон хэлж байсан юм. 
 

Д.Мишигсүрэн

相关新闻