Даланзадгад сумын нутаг дэвсгэр дээр мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-25 21:19:50
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын нутаг дэвсгэр дээр мотоциклиор зорчихыг хориглосон шийдвэр гаргалээ.  Хүйтний эрч чангарч буй энэ цаг үед хальтиргаа гулгаа ихсэж байгаа учир Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх ийм шийдвэр гаргажээ. Шийдвэр энэ сарын 19-өөс ирэх гуравдугаар сарын нэгэн хүртэл хүчинтэй юм. 
Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласантай холбогдуулан замын хөдөлгөөнт хяналт тавьж, гарсан зөрчилд хариуцлага тооцож ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Авто тээврийн төвд тус тус үүрэг болголоо. 
Өмнөх жилүүдэд тус аймгийн хэмжээнд мотоциклийн хөдөлгөөнийг хориглодог байсан боловч энэ жил ийм шийдвэр гараагүй байсан юм. 
Д.Мишигсүрэн
相关新闻