Шинээр гаргах худгийн захиалгыг сумдаас авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 2018 онд шинээр гаргах худаг болон засварлах худгийн захиалгыг сумдаас авч байна. Ирсэн захиалгын даргуу энэ онд орон нутгийн хөрөнгөөр бэлчээр усжуулах ажлыг хийх юм.
Тус аймагт худаг уст цэг 5289 байгаагаас төв сууринд 279, бэлчээрт 4614, ашиглалтгүй 396 худагтай гэсэн тоон судалгаа байна. Мөн бэлчээр усжуулалтын хувь өнгөрсөн оноос 1,1 хувиар нэмэгдэж 46,7 хувьд хүрсэн ажээ.
Дашрамд дуулгахад тус аймгийн нийт газар нутгийн 67 хувь буюу 11,1 сая га бэлчээртэй, өвөл хаврын бэлчээр 4,6 сая га, зун намрын бэлчээр 6,5 сая га талбай байгаа гэсэн судалгаа байдаг байна.

Д.Мишигсүрэн