Үйлдвэрийн тооллого эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт үйлдвэрлэлийн тооллого эхэллээ. Үйлдвэрийн тооллогыг хэрхэн зохион байгуулах талаар цахим хурал хийж заавар зөвлөгөөг өглөө. Тус аймгийн хэмжээнд 102 аж ахуйн нэгж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тодорхой түвшинд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллахаар хэдэн зорилтуудыг тусгаад байна.
Тухайлбал уурхайд ханган нийлүүлэлт хийж байгаа бараа, ажил үйлчилгээний 50 буюу түүнээс дээш хувийг орон нутгийн үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид эзэлдэг болох зорилт тавьж байгаа юм. Мөн орон нутагт махны үйлдвэр байгуулах, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг тав тухтай орчинд үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллах юм.
Улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэгт энэхүү үйлдвэрийн тооллого эхэлж байгаа юм.
Д.Мишигсүрэн