Орон нутагт хөдөлмөр эрхлэлтийн түншлэлийн талаар сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт орон нутагт хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сургалт, өдөрлөг арга хэмжээ боллоо.
Уг сургалт өдөрлөгийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, ХХҮЕГазар хамтран зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд тус аймгийн ЗДТГазрын дарга, НБХэлтсийн дарга, 25-н ААНБайгууллагын төлөөлөл, Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн гишүүд, ХХҮГазрын удирдлага, мэргэжилтэн, Политехник коллеж зэрэг байгууллагууд оролцлоо. Тэд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудаар ярилцан санал бодлоо солилцсон байна. Мөн энэ үеэр ХХҮГазар нь аж ахуй нэгж ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ, мөн Политехник коллеж, ХХҮГазар, ажил олгогч байгууллагын хооронд гурвалсан гэрээ санамж бичигт гарын үсэг зурлаа.
Д.Мишигсүрэн