Хүүхдийн тасаг хоёр дахин ачаалалтай ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгээс томуу, томуу төст өвчний эзлэх хувь 17.4, томуугаар өвчлөгсдийн дотор бага насны хүүхдийн өвчлөл 89.4 хувь байсны улмаас аймгийн Засаг дарга захирамж гаргаж, нийт цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг 2017 оны 12 сарын 27-оос 2018 оны энэ сарын 5 хүртэл түр зогсоосон. Гэвч томуу, томуу төст өвчний гаралт буурахгүй байсан тул захирамжийн хугацааг 12 хүртэл сунгасан юм.
Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хааж, олон нийтийн арга хэмжээг зогсоосноор томуу, томуу төст өвчний дэгдэлт бага насны хүүхдийн дунд буурч, амбулаторийн үзлэгийн эзлэх хувь багасч байгаа ч хэвтэн эмчлүүлэгчдийн тоо их байсаар байна. Аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасаг 40 ортой ч өчигдөр оройны байдлаар 71 хүүхэд хэвтэн эмчлүүлж, ор хүрэлцээгүйн улмаас хоёр тасгийг шинээр нээжээ. Мөн жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй иргэдийн дунд ханиад томуу элбэгшиж байгаа ба харшил, хуурайшилт, үрэвслээс шалгаалж хоолой барьсан ханиад зонхилж байгааг эмч нар хэлж байв.

Б.Батчимэг