Бумбат, Шартын давааны цасыг түрж, зам чөлөөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Шинэ оны эхний долоо хоногт цас их орж, хот хоорондын замд халтиргаа, гулгаа үүсээд байна. Өвөрхангай АЗЗА ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг 2018 оны 1 дүгээр сарын 1-9 өдрүүдэд 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр А0301 дугаартай замд ажиллаж, зам хаасан цасыг цэвэрлэн тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрэх боломжоор хангалаа.
Энэ өдрүүдэд жолооч нар хурд хэтрүүлэх, халтиргаатай замд гүйцэж түрүүлэх зэрэг байдлаас шалтгаалан замын хажуу руу орох, түрж овоолсон цасанд суух, цас цэвэрлэж буй ажлын хэсгийг хэл амаар доромжлох асуудал багагүй гарсныг ажлын хэсгийнхэн хэлж байна. Мөн өдөр алгасахгүй орсон цас цэвэрлэсэн хэсгийг эргэн дарж байгаагийн улмаас зам чөлөөлөх ажил удааширч байгаа ба цаашид дахин цас орвол шатах тослох материал худалдан авах хөрөнгө, санхүүгийн асуудал тулгарч байгааг тус байгууллагаас мэдээллээ.

Б.Батчимэг