Өмнөговийн залуус аймагтаа анхны гэрэлт гудамж байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн залуус орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцохоос гадна эв нэгдэл хамтын оролцоог сайжруулахаар нэгдэж өглөөний клубыг байгуулсан билээ. Тэд санаачлан өөрсдөө гар бие оролцон нийтдээ 50 метр талбайд гэрэлтүүлэг хийж аймагтаа хамгийн анхны гэрэлт гудамжийг бий болголоо.
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор "Таны оролцоо ирээдүйг гэрэлтүүлнэ" уриан дор Өглөөний клубын залуус нэгдэж, 14 хоногийн хугацаанд гэрэлт гудамж бүтээн байгуулалтыг хийсэн байна. Хүн хамгийн ихээр төвлөрсөн төв цэцэрлэгт хүрээлэндээ уг гэрэлт гудамжийг байгуулсан бөгөөд хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага, албан байгууллагуудын дэмжлэг дор 100 хувь өглөөний клубын залуус гар бие оролцон гэрэлт гудамжийг байгуулсан нь залуус нэгдэж чадвал ямар нэг төсөл тендергүйгээр юуг ч хийж болдогийг харуулсан юм. Цаашид тэд урин дулаан цагт усан оргилуур хийх, уг орчны явган хүний зам талбайг засаж сайжруулах, гүүр байгуулах ажлыг төлөвлөөд байгаа юм байна.
Өмнөговь өглөөний клубд салбар бүрийн залуус байдаг нь энэхүү гэрэлт гудамж болоод бусад ажлыг зохион байгуулахад давуу тал болжээ. Тодруулбал гэрэлт гудамж бүтээн байгуулалтад мэргэжлийн цахилгааны инженер, барилгын инженер зэрэг мэргэжлийн залуус оролцсон байна. Түүнчлэн "Таны оролцоо ирээдүйг гэрэлтүүлнэ" уриан дор Өмнөговь аймгийн болон Даланзадгад сумын ЗДТГ, Эрдэнийн гүн говь, Эрхэст баян говь ХХК, Хүслэн барилгын материалын дэлгүүрийн хамт олон, иргэд санхүүгийн болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн хамтран бүтээлцжээ.

Д.Мишигсүрэн