Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон есөн зөрчил гарсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-04 10:27:20
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хоёр оны зааг дээр Өмнөговь аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 зөрчил гарсан байна.                                                          
Тодруулбал аймгийн  цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн “Шинэ жил–Эргүүл, хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиласан байна. Нийт 9 зөрчил гарч тухай бүрт нь холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авчээ. 
Мөн зам тээврийн гэмт хэргийн нэг осол бүртгэгдсэн байна. Уг осол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас гарчээ. Замын цагдаагийн тасагт бүртгэгдэж буй ихэнхи осол гэмтэл нь хурд хэтрүүлэх,согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, дүрэм зөрчих зэрэг  жолоочдын хариуцлаггүй байдлаас үүдэн гарч байгааг мэргэжлийн хүмүүс онцоллоо. 
Иймд хүйтний эрч чангарч буйтай холбогдуулан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалыг хангаж хурд хэтрүүлэхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа. 
Д.Мишигсүрэн
相关新闻