Ханбогд сум мал сүргээ таван төрөл дээр нь өсгөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын мал сүрэг таван төрөл дээрээ өссөн дүн гарчээ. 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор Ханбогд сум нийт 172774 толгой мал тоолуулж мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөжээ. Үүнээс тэмээ 27932, адуу 8918, үхэр 5313, хонь 48098, ямаа 82513 тоолуулсан байна.
Тус сумын хамгийн олон малтай өрх 1932 толгой мал тоолуулсан ажээ. Хамгийн олон тэмээтэй өрх 918 тэмээ, хамгийн олон үхэртэй өрх 445 үхэр, хамгийн олон хоньтой өрх 635 хонь, хамгийн олон адуутай өрх 191 адуу, хамгийн олон ямаатай өрх 900 ямаа тус тус тоолуулсан байна.
Тус сум өмнөх онд 14 мянгат малчин байсан бол оны сүүлийн мал тооллогын дүнгээр 23 мянгат малчинтай болжээ.
Д.Мишигсүрэн