Гар доорх материал ашиглан бүтээгдэхүүн хийж сурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-15 17:18:58
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд 50 гаруй эмэгтэй сургалтанд хамрагдаж, гар доорх материал ашиглан бүтээгдэхүүн хийж сурчээ.
“Бид хамтдаа” Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Ажил эрхэлдэггүй иргэдийг чадваржуулах төрөл бүрийн сургалтад хамруулж, бичил бизнесээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байгаа юм. Тодруулбал, өрх толгойлсон эмэгтэйчүүд, гэрээр хүүхдээ харж байгаа ээжүүд дээл урлаж, гар доорх материалаа ашиглан гоо сайхны саван, үнэртүүлэгчийг хийж сурсан байна.
"Үнэ өртөгийн хувьд зах зээлийн үнэтэй адилхан ч ямар нэг химийн нөлөө ороогүй гэдгээрээ элдэв харшил өгөхгүй гоо сайхны саван хийж ахуйдаа хэрэглэх чадварт суралцлаа" гэж Ханбогд сумын иргэн Э.Мандухай ярилаа. 
Сургалтаар бүсгүйчүүд дээл оёж, эсгийгээр төрөл бүрийн  гар урлалын бүтээгдэхүүн болон талх нарийн боов хийж сурлаа. Ийнхүү цаашид бүлэг хоршоо болж залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан бизнес эрхэлж, бизнесээ хөгжүүлэх бүрэн боломжтой болж байна.
Д.Мишигсүрэн
相关新闻