Уртын урт тээврийг, нүүрсний ачилттай түр хугацаагаар зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-15 13:52:48
Өмнөговь /МОНЦАМЭ/ Гашуун сухайт хилийн боомт, Цагаан хад, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн орчимд 120 км урт нүүрс тээврийн машины цуваа үүсээд байгаа билээ. Энэхүү нүүрс тээвэрлэлийн урт даарлалыг бууруулах зорилгоор эхний ээлжинд уртын урт тээврийг, нүүрсний ачилттай түр хугацаагаар зогсоолоо. 
Цагаан хад орчимд үүсээд байгаа нүүрс тээврийн авто машины урт дарааллыг арилгах улмаар тэнд  ажиллаж байгаа 6000 гаруй жолооч нарт хүйтний улиралтай холбоотойгоор хүндрэл гарч байгааг Өмнөговь аймгийн уридлагууд Засгийн газарт удаа дараа асуудал хөндсөн юм. Энэ асуудлын хүрээнд уул уурхайн яамнаас ажлын хэсгүүд ирж ажиллан эхний ээлжинд уртын урт тээвэрлэл буюу хил давсан тээвэрлэлтийг зогсоосон юм.
Тус асуудлаар аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цогтцэций суманд ажиллалаа. Уул уурхайн компаний төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлага, уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэнтэй уулзаж 120 км урт дарааллын тухай ярилцаж Эрдэнэс таван толгой, орон нутгийн Таван толгой, Энержи ресурс ХХК-ний  нүүрсний ачилтыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.
 
Д.Мишигсүрэн
相关新闻