Цогтцэций сумын нутагт 3,9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-04 17:15:29
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт энэ сарын 02-нд 11 цаг 04 минутад 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгджээ.
Тус сумаас урагш зургаан км буюу Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Бор тээг гэдэг газарт 3,9 магнитутын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт болсон даруй Одон орон геофизикийн хүрээлэнгийн Даланзадгад салбарын эрхлэгч Р.Пүрэвдорж, Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн  н.Отгонцэрэн нар явж аман мэдээллийг иргэдээс авч газар дээр нь ажилласан байна. Газар хөдлөлтөөс ямар нэгэн хохирол учраагүй ажээ.
Даланзадгад сум нь газар хөдлөлтийн идэвхитэй бүс нутагт оршдог бөгөөд 2017 оны хувьд Өмнөговь аймгийн хэмжээнд 3,5 магнитутаас дээш газар хөдлөлт долоон удаа бүртгэгдсэн байна.   
Д.Мишигсүрэн
相关新闻