Музейн барилга шинээр барих саналыг аймгийнхаа ИТХ-ын хуралдаанд өргөн барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-01 15:53:57

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт ирэх онд музейн барилга шинээр барих саналыг аймгийнхаа ИТХ-ын хуралдаанд өргөн барихаар төлөвлөж байна. Тус барилгыг орон нутгийн төсвөөр 600 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр барих уг бүтээн байгуулалтыг Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд барих юм.
Одоогийн аймгийн музей байгаа барилга нь 1954 онд зочид буудлын зориулалтаар барьсан учир зориулалтын бус байгууламж гэнэ. Өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан тааз, дотор хана зэргээ засварласаар иржээ.
Энэ оны эхээр аймгийн удирдлагууд музейн ажилтай танилцах үеэр музейн дарга Ц.Отгонтуяа "Аялал жуулчлалын бүс нутгийн хувьд музей нь нутгийн нэрийн бүтээгдэхүүн байдаг. Бид аймгийн удирдлагууддаа хоёр асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Нэг нь төв музейнхээ шинэ барилгын асуудал нөгөө нь Гурвансайхан уулын Оюутын аманд байдаг байгалийн музейн барилгын засварын ажил юм" хэмээн ярьж байсан юм. 
Музейн байрны багтаамж муутайгаас нийт үзмэрийнхээ 50 хувийг нь ил дэлгэж бусдыг нь сан хөмрөгтөө хадгалж байгаа ажээ.

Д.Мишигсүрэн

相关新闻