"Говийн намар" уран зургийн үзэсгэлэн нээгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад "Говийн намар" нэртэй уран зургийн үзэсгэлэнг дэлгэх гэж байна. Тус аймгаас төрөн гарсан найман уран бүтээлч энэ оныхоо уран бүтээлээр дээрх үзэсгэлэнг гаргах гэж байгаа бөгөөд маргаашаас ирэх сарын долоон хүртэл үргэлжлэх юм.
Аймгийн төвийн "Тэмээ"-ний музейд гарах уг үзэсгэлэнд Өмнөговь аймгийн ахмад зураач С.Борхүү, түүний хүү Б.Чулуунбаатар, Ханхонгор сумын дунд сургуулийн дүрслэх урлагийн багш, зураач Х.Одбаяр, Булган сумын дунд сургуулийн дүрслэх урлагийн багш, зураач Т.Норовжав, Монголын усан будгийн нийгэмлэгийн зураач А.Сонинбаяр, Монголын каллиграфчдын холбооны гишүүн зураач Г.Ганзориг, зураач Ө.Эрдэнэбулган, У.Нарбаясгалан нарын 60 орчим бүтээлийг дэлгэж говьчуудынхаа мэлмийг мялаах гэнэ.
Өмнө нь тус аймгийн уран зураачид өөр өөрсдийн бүтээлээр үзсгэлэн гаргаж байсан бөгөөд энэ удаад ийнхүү бүгд хамтран үзэсгэлэн гаргаж байгаагаараа онцлог юм.

Д.Мишигсүрэн