Явган хүний замыг 10 гаруй км-ээр нэмэгдүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд энэ онд 11.1 км явган хүний зам барьж байна. Уг замыг барих ажлыг гүйцэтгэл 80-90 хувьтай байгаа бөгөөд ирэх сард багтаан хүлээлгэн өгөх ажээ.
Зургаан км явган хүний замын ажлыг “Баялаг говь”, ”Говийн очир огтлогч” ,”Марзат цамхаг”, “Гал мөнх” зэрэг компаниуд гүйцэтгэгчээр ажиллаж байна. Уг явган хүний замын нэг км -ийг 90 сая төгрөгөөр хийж байгаа аж
Даланзадгадын хэмжээнд нийт 10 км 540 м явган хүний зам байдаг. Одоо 11,1 км зам тавьснаар 20 гаруй километр явган хүний замтай болох юм. Уг барьж байгаа замуудаа хөгжлийн бэрхшээлттэй иргэд тэдэнд зориулсан хөтөч хавтан, налуу зам зэрэг шаардлагатай зүйлүүдийг нэмж зорчиход саадгүй байхаар энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.
Мөн тус сумын төвийн нийтийн эзэмшлийн талбай болон сургууль цэцэрлэгийн орчимд зогсоол, автозамыг барих зэрэг ажлуудыг гурван тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгээд байгаа билээ. Энэхүү ажлыг гүйцэтгэсэн " Си Эф Си“ ХХК нь дээрх бүтээн байгуулалтыг хийхдээ 4,5 км явган хүний замыг тавьсан байна. Тус ажлыг энэ сарын байдлаар 95 хувьтай гүйцэтгээд байгаа ажээ.

Д.Мишигсүрэн