“Сэврэйн цом-2017 “ тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат Монгол Улсын гавьяат тамирчин М.Пунцаг, аймгийн манлай хурц арслан П.Бямбаа нарын нэрэмжит "Цагаан суварганы хүчтэн бөхийн дэвжээ”-ний таван жилийн ойг тохиолдуулан үндэсний, чөлөөт, жүдо бөхийн аварга шалгаруулах цомын тэмцээн зохион байгуулсан байна.
Ойн баярын “Сэврэйн цом-2017“ тэмцээнд Өмнөговь аймгийн 7 дугаар сургууль, БТСпортын газар, Сэврэй, Ханбогд, Ноён, Мандал-Овоо Цогтцэций сумдын баг тамирчид, Өвөрхангай аймгийн Спортын төрөлжсөн сургууль, Богд, Уяанга, Нарийнтээл, Сүхбаатар аймгийн Онгон сумын ЕБСургуулийн нийт 11 багийн 240 гаруй тамирчин сурагч оролцлоо.

Гурван өдөр үргэлжилсэн уг тэмцээнд улсын аваргын медальтай 13 тамирчин ирж оролцсон нь олон хотын тэмцээн гэж нэрлэж болохуйц байлаа гэж зохион байгуулагчид хэлж байна.
Энэхүү “Сэврэйн цом-2017 “ тэмцээнд нэгдсэн дүнгээрээ 284 оноогоор Өмнөговь 7 дугаар сургууль тэргүүлж, 245 оноогоор хоёрдугаар байрт Өмнөговь Сэврэй сум, 234 оноогоор гуравдугаар байрт Өвөрхангай БТСГазрын баг тамирчид шалгарсан байна.

Д.Мишигсүрэн