Золбин нохой устгаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд нохой устгалын ажил маргаашнаас эхэлнэ.
Энэхүү ажилд 20 сая төгрөгийг төсөвлөөд байгаа бөгөөд Даланзадгад хотын захирагчийн ажлын албанаас зохион байгуулах юм. Энэ оны 11,12 сар, ирэх оны нэгдүгээр сард багтаан 2000 нохой устгахаар төлөвлөсөн байна. Тус аймгийн хувьд нохой агнах зөвшөөрөлтэй мэргэжлийн анчид байхгүй учраас Улаанбаатар хотоос гэрээгээр мэргэжлийн анчдын багийг авчирдаг аж. Тэд нэг нохойг 10 мянган төгрөгийн ханшаар агнадаг байна. Тиймээс олон хоног байлгах боломжгүй, тодорхой заасан өдрүүдэд ажиллах учир иргэдийг тэжээвэр нохойгоо сул чөлөөтэй явуулахгүй байхыг аймгийн Захирагчийн ажлын албанаас анхааруулж байна.
Жил бүр нохой устгалын ажлыг зохион байгуулдаг ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг албаныхан онцолсон. Учир нь нохой нэг удаад гөлөглөхдөө хамгийн багадаа 2-3 гөлөг гаргадаг нь устгаж буй нохойноос даруй хоёр дахин их байгаагаас үр дүн муу байгаа гэж албаны хүмүүс мэдээлж байна.

Д.Мишигсүрэн