МУИС-ийн шилдэг судлаачдыг алдаршуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан МУИС-ийн шилдэг судлаачдыг алдаршуулах “Web of Science” ёслолыг 5 дахь жилдээ энэ сарын 22-нд зохион байгуулна.
Энэ үеэр олон улсын мэргэжлийн сэтгүүлд судалгааны ажлын үр дүнгээ хэвлүүлсэн эрдэмтэн, судлаачдыг “Нэгдүгээр зохиогч”, “Холбоо баригч зохиогч”, “Олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч”, “Хамтран зохиогч”, Олон улсад хэвлүүлсэн “Шилдэг нэг сэдэвт зохиол”, “Шилдэг оюуны өмч бүтээгч” гэсэн номинациар тус тус шалгаруулав.
ОНОМ сангийн нэрэмжит “Web of Science-ийн шилдэг бүтээл”-ийн шагналыг МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор Б.Болдгив, Монос группын нэрэмжит “Шилдэг энтрепренёр” шагналыг МУИС-ийн Биологийн тэнхмийн профессор Ж. Батхүү, Сүү ХК-ны “Шилдэг аж үйлдвэрийн түнш-cудлаач” шагналыг МУИС-ийн Биологийн тэнхмийн профессор Б. Батжаргал нар тус тус хүртлээ.
Ёслолын ажиллагаанд эрдэм шинжилгээний JCR индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлийн санг бүрдүүлэн импакт факторт анализ хийдэг, түүнийг нь үндэслэн дэлхийн томоохон их сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүдийн түвшинг үнэлэн гаргадаг АНУ-ын Clarivate Analytics компанийн Хятад улс дахь албан ёсны төлөөлөгчийн газрын мэргэжилтэнгүүд, БСШУСЯ-ны удирдлага, ОНОМ сан, Монос групп, Сүү ХК, АШУҮИС, ШУТИС, МУБИС, Монголын номын сангийн консорциум зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцов.

Ж.Болор