Бэлчээр усжуулалт өнгөрсөн оныхоос 1,1 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт бэлчээр усжуулалт өнгөрсөн оныхоос 1,1 хувиар нэмэгдсэн байна.
Бэлчээр усжуулалтын чиглэлээр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд 24 инженерийн хийцтэй худаг шинээр гаргажээ.
Мөн 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулсан байна. Ингэснээр 36,0 мян га бэлчээрийг усжуулж, малчдын хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөн, малын усны хэрэгцээг хангасан ажээ. Үүний үр дүнд бэлчээр усжуулалтын хувьд өнгөрсөн оноос 1,1 хувиар нэмэгдсэн дүнтэй байна.
Аймгийн нийт газар нутгийн 67 хувь буюу 11,1 сая га бэлчээртэй, өвөл хаврын бэлчээр 4,6 сая га, зун намрын бэлчээр 6,5 сая га, худаг уст цэг 5289 байгаа юм. Үүнээс төв сууринд 279, бэлчээрт 4614, ашиглалтгүй 396 худагтай, бэлчээр усжуулалт 45,5 хувьд хүрчээ.

Д.Мишигсүрэн