"Томуугийн эсрэг хамтдаа" аян өрнүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-21 21:11:36
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум "Томуугийн эсрэг хамтдаа" аян өрнүүлж эхэллээ. 
Хүйтний улирал эхлэх үед томуу болон томуу төст өвчний дэгдэлт ихэсдэгтэй холбоотойгоор энэхүү аянг өрнүүлж байгаа ажээ. Тус аяны хүрээнд уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, цаг үеийн талаарх  сургалт мэдээллийг тогтмол хийж байхыг төрийн болон ТББ-ын дарга, захирал нарт үүрэг болголоо.
Мөн томуу болон томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цал алдалгүй хүргэж ажиллахыг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нарт үүрэг болгосон байна. 
Түүнчлэн байгууллагууд томуугийн сайн дурын дархлаажуулалтанд ажилчдаа хамруулах, сургууль цэцэрлэгийн эмч, нийгмийн ажилтан нар анги танхимаар өдөр бүр эргэлт хийж, шаардлагатай бол тусламж үзүүлэх, анги танхимын агааржуулалтад анхаарах, гар угаах боломж бүрдүүлэх зэрэг олон талт ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Уг аян ирэх сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна.
Д.Мишигсүрэн
相关新闻