Өвөлжилтийн бэлтгэлийг 79,4 хувь хангасан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-21 17:04:00
Өмнөговь /МОНЦАМЭ/ Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолын дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын өвс тэжээлийн аюулгүй нөөцдөө 150 тн өвс, 40 тн тэжээл байна. Мөн сумын нөөцөд 600 тн өвс, 450 тн тэжээл бэлтгэхээс аймгийн нөөцөд 150 тн өвс, тэжээл 170 тн татан 100 хувь сумын нөөцөд 589,7 тн өвс, 327 тн тэжээлийн нөөцийг бүрдүүлж төлөвлөгөөг 78,1 хувь хангасан байна.
Малчид иргэдийн оролцоотойгоор 9,9 мянган тн өвс, 3,3 мянган тн гар тэжээл, 6,6 мянган тн хужир шүү бэлтгэхээс 3024 тн хадлан, 972,5 тн гар тэжээл, 4657 тн хужир шүү, үйлдвэрийн тэжээл 151,5 тн татан нөөцөлж, малчдын өвс, тэжээл бэлтгэл 44,8 хувьтай байна гэж тус аймгийн ХХААГазраас мэдээллээ.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан нэгдсэн дүнгээр Малчдын өвс тэжээл бэлтгэл 44,8 хувь, аймгийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 100 хувь, сумын аюулгүйн нөөц бэлтгэл 78,1, малын усан хангамж 83,5 хувь, малчин өрхийн хашаа хороо, бууцны хангамж 91,4 хувь, өрхийн өвөлжилтийн бэлтгэл 84,0 хувь, аймгийн дүнгээр өвөлжилтийн бэлтгэлийг 79,4 хувь хангасан гэсэн мэдээ гараад байгаа ажээ.
Энэ жилийн хувьд тус аймгийн зарим сумдын нутгаар хур бороо багатай байсны улмаас өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм. 
Д.Мишигсүрэн 
相关新闻