Хятадын хамгийн том өндөр технологийн үзэсгэлэн худалдаа болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-11-16 21:31:44
ШЭНЬЖЭНЬ. /Шиньхуа/. Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Шэньжэнь хотод өнөөдөр өндөр технологийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нээгдлээ гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ.
 
“Хятадын өндөр технологийн үзэсгэлэн худалдаа-2017” нэртэй үзэсгэлэн худалдаанд 30 гаруй улс орны 3000 гаруй компани оролцож байгаа гэнэ.
 
120 мянган м.кв талбайг хамарсан энэхүү үзэсгэлэн худалдаанд байгаль орчныг хамгаалах, биологийн шинжлэх ухаан, шинэ эрчим хүч, шинэ материал, цэрэг-нийгмийн интеграци, мэдрэгч технологи зэрэг салбарын өндөр технологийн бүтээгдэхүүнүүд тавигджээ.

Шэньжэнь хотын орлогч дарга Гао Зиминь хэлэхдээ “Бидний тооцоолсноор, 80-аад улс орны иргэд энэ үзэсгэлэн худалдаанаас бизнесийн боломжуудыг олж харах болно. Зургаан өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдааг ойролцоогоор 500 мянган хүн үзэж сонирхоно” гэв.

1999 оноос эхлэн жил тутам зохион байгуулж буй энэ үзэсгэлэн худалдаа нь Хятадын өндөр технологийн хамгийн том бөгөөд нэр хүндтэй үзэсгэлэн худалдаа ажээ.





https://www.youtube.com/watch?v=wdH79ewcqM4
 
 Г.Доржханд
相关新闻