Багуудын өдөрлөгийн үеэр элэгний В, С вирусын тодорхойлох шинжилгээ хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нийт багуудын өдөрлөг энэ сарын 20-нд болно.
Улиралд тутам зохион байгуулж буй “Багуудын өдөрлөг” буюу иргэдтэй хийх уулзалт 10 дугаар сарын 20-нд сумын төвд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Өдөрлөгийн үеэр сумын ИТХ, ЗДТГ-аас хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан бусад байгууллагуудын мэдээлэл, бэлчээр ашиглалтын хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.
Энэ үеэр сум дундын эмнэлэгээс "Элэг бүтэн Өмнөговьчууд" хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээ үнэ төлбөргүй хийх ажээ.

Д.Мишигсүрэн