"Саусгоби Сэндс" ХХК-ийн нээлттэй өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-03 07:45:58
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд Саусгоби Сэндс ХХК-ийн нээлттэй өдөрлөг болох гэж байна.
Энэ сарын 5-нд болох тус өдөрлөгөөр шинэ ажлын байрны сонгон шалгаруулалт болох аж. Мөн худалдаа үйлчилгээ үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжийн бүтээгдэхүүнтэй танилцаж хамтран ажиллах, ханган нийлүүлэлтийн судалгаа хийх юм.
Энэ үеэр урлагийн тоглолт болохоос гадна оролцогчдын дунд азийн сугалаа явуулах бөгөөд супер азтан Манжуур руу аялах эрхийн бичиг хожих ажээ. 

Саусгоби Сэндс ХХК нь тус аймгийн Гурвантэс суманд нүүрсний олборлолт хийдэг юм. 
Д.Мишигсүрэн
相关新闻