Өмнөговийн сүлд дууны хөшөө сүндэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-02 17:02:55
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд тус аймгийн сүлд дууны хөшөөг босголоо.
Тус аймгийн уугуул аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Даваацэрэнгийн санаачлагаар дээрх хөшөөг бүтээсэн байна. Урлагийн тэнгэр "Янжинлхам бурхан"-ы дүр бүхий өндөрлөгийн суурин дээр Өмнөговь аймгийн сүлд дууг сийлсэн аж. О.Цэрэндэндэвийн үг, А.Батдэлгэрийн аялгуу "Тэмээн сүргийн говь" дууг аймгийн сүлд дуу болгох ИТХ-ын тогтоол 2008 онд гарсан байдаг байна. Энэхүү дууг Монгол Улсын Гавъяат жүжигчин Г.Эрдэнэбат дуулсан юм.  
Уг хөшөөний нээлтэд аймаг орон нутгийн удирдлага, "Өмнөговь-81"-ийн төлөөлөл, аймгийн иргэд оролцов.
Аймгийн ХЖТ-ын хойт талд энэхүү хөшөө сүндрэллээ. 

 
Д.Мишигсүрэн
相关新闻