"ДӨЛ" тэмцээний аваргууддаа аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-24 19:17:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Цэрэг спортын "ДӨЛ" тэмцээний аваргууддаа Өмнөговьчууд хүндэтгэл үзүүллээ. 

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2017” тэмцээнд Өмнөговь аймгийн тамирчид тэргүүлж, алтан медаль цомын эзэд боллоо. Тэд өнөөдөр аймагтаа ирэхэд нь аймаг орон нутгийн удирдлагууд, багш нар, эцэг эхчүүдийн төлөөлөл угтан авч хүндэтгэл үзүүлсэн юм. Тус аймгийн баг тамирчид тэмцээнийг хошуучилж, 21 аймаг, дүүргийн нийт 24 багийн 300 гаруй тамирчдаас шилдгийн шилдгээр шалгарчээ.
Уоаанбаатар хотд зохион байгуулсан уг тэмцээн нь хорин дөрвөн жилийн дараа зохион байгуулж буйгаараа онцлог ажээ. 

Д.Мишигсүрэн

相关新闻