Нэгдүгээр сургуулийн 90 жилийн ой энэ жил тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-21 15:39:33

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ууган сургуулиудын нэг улсын тэргүүний үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн 90 жилийн ой энэ жил тохиож байна.
Тус сургууль ойгоо угтсан олон ажлыг хийж байгаагийн нэг нь сургуулийн гадна болон дотор орчинг бүрэн тохижуулаад байна. Орон нутгийн төсвийн 118 сая төгрөгийн хөрөнгөөр тус сургуулийг тохижуулах ажлыг хийжээ. Үүнд урлагийн заалны бүтэн засвар, сургуулийн музейг байгуулан тоног төхөөрөмжөөр хангах,  биеийн тамирын талбайг засаж иж бүрэн сагсны талбай, зориулалтын тоног төхөөрөмжөөр тохижуулсан бялдаржуулах талбай, явган хүний зам, 6 настай хүүхдийн сурах орчинг бүрдүүлсэн зэрэг ажлуудыг хийсэн байна. 
Тус сургууль өнгөрсөн хичээлийн жилдээ улсын тэргүүний сургууль болж, төрийн дээд "Алтан гадас" одонг хүртсэн юм. Харин энэ хичээлийн шинэ жил гараад тус сургуулийн ахмад багш н.Дамбаа Монгол Улсын гавъяат багш болсон байна. 

Д.Мишигсүрэн

相关新闻