Идэвхтэй ажил хайж байгаа иргэдийн тоо 36.2 хувиар буурсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-21 14:42:22
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн мэдээлж байгаагаар найман сарын эхэнд ажил идэвхтэй хайж байгаа 361 хүн байжээ. Тухайн сард 265 хүн шинээр бүртгүүлсэн байна. Тэднээс 54 хүн хасагдаж 17 хүн ажлын байранд зуучлуулжээ. 
Ажил хайж байгаа иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 325 хүнээр буюу 36.2 хувиар буурсан байна. Идэвхтэй ажил хайж байгаа иргэдийн 1,4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа юм.
Сүүлийн таван жилийн мөн үеийнхээс харахад 2016 онд хамгийн олон буюу 897 хүн идэвхтэй ажил хайж бүртгүүлсэн байна. 
Д.Мишигсүрэн
.
相关新闻