Алсын дуудлагад явах туулах чадвартай авто машин өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-21 11:05:57
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд орон нутгийн төсвөөр туулах чадвар сайтай алсын дуудлагад явах машин өвч өглөө.
"Энэ онд эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор олон ажлуудыг хийж байна. Үүний нэг нь орон нутгийн төсвийн 111 сая төгрөгийн санхүүжилтээр БОЭТөвд алсын дуудлагад явах туулах чадвар сайтай нэг автомашин, Цогт-Овоо сумын хүн эмнэлгийн салбарт нэг фургон автомашин, ЗООНОЗ өвчин судлалын төвд мөн нэг машиныг шийдвэрлэж өглөө" гэж аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.Мөнгөнтуул ярилаа. 
Бүсийн оношилгоо эмчилгээний төвдөө LEXUS570 маркын автомашиныг өгсөн байна. Энэ нь алсын дуудлагад явахад өвчтөнийхөө ая тухтай орчинг бүрдүүлж өгөх, холын замд туулах чадвар зэргийг нь харгалзан үзсэн байна. 
Цаашдаа ч эрүүл мэндийнхээ салбарт олон хөрөнгө оруулалтуудыг хийнэ гэдгээ албаны хүмүүс хэлж байгаа юм. 
Д.Мишигсүрэн
相关新闻