Төрөлт 15.4 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-21 10:12:03
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ оны эхний 8 сарын байдлаар Өмнөговь аймгийн хэмжээгээр 793 эх амаржсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.4 хувиар буурсан үзүүлэлт ажээ.
Сүүлийн гурван жилийн байдлаар авч үзвэл 2015 оны эхний найман сард 955 эх амаржсан бол 2016 оны эхний найман сард 937 эх амаржсан байжээ. 

Харин энэ оны эхний найман сард 195 хүн нас барсан нь урьд оны мөн үеийнхээс 8.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Д.Мишигсүрэн
相关新闻