Англи хэлээр илтгэлийн уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-20 19:12:43
Өмнөговь /МОНЦАМЭ/Өмнөговь аймагт англи хэлээр илтгэлийн уралдаан зохион байгуулах гэж байна. Багш нарын дунд зохион байгуулах гэж байгаа уг уралдаанд тус аймгийн 21 сургуулийн англи хэлний багш нар оролцох юм.
"Англи хэлтэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй уг уралдаан Өмнөговь аймагт анх удаа болж байгаа гэдгээрээ онцлог аж. Энэхүү уралдаан нь мэргэжлийн багш нарынхаа ур чадвар, заах арга зүйг дээшлүүлэх, багш нараа англи хэлээр илтгэх ур чадвартай болгох, улмаар үндэсний хэмжээний илтгэл, бага хуралд оролцох боломжийг нээж өгөх зорилготой юм.
Өмнөговь аймгийн хэмжээнд гадаад хэлний 68 багш байдгаас 43 нь англи хэлний багш байгаа ажээ.
Д.Мишигсүрэн
相关新闻