Аймгийн ЗДТГазар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй жишиг байгууллага болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/Өмнөговь аймгийн ЗДТГазар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй жишиг байгууллага болохоор төлөвлөн ажиллаж байна. Энгийн хүмүүсээс өөр гэдэгтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмзэглэж явдаг бол удирдах байгууллагынхаа орчноос эхлэн ийнхүү төлөвлөн ажиллаж байгаа нь тэдэнд ажиллаж амьдрахад нь итгэл өгөх томоохон ажил болж байгаагаараа давуу талтай.
Энэ ажлынхаа хүрээнд одоогийн байдлаар ариун цэврийн өрөөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан засаж янзлаад байгаа аж. Цаашдаа шат, довжоо гээд бүх л орчноо ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчүүлэхэд саад болохооргүйгээр зураг төсвийг нь гарган засварын ажлыг нь хийж байгаа гэнэ.
Д.Мишигсүрэн