Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ үнэмлэхжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-20 19:03:18
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг байгуулаад 20 жил болжээ. Энэ жил түүхт тэгш тохиож байгаатай холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ажлуудыг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байна. Үүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдээ үнэмлэхжүүлж байгаа юм байна. Ийнхүү тэднийг үнэмлэхжүүлснээр олон нийтийн үйлчилгээний байгууллагаар хөнгөлөлтэй үйлчлүүлэх боломжийг нээж өгөх юм.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах хууль баталсантай холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэмлэхжүүлэх ажлыг тухайн орон нутгийн ЗДТГ зохион байгуулна гээд заачихсан байгаа. Одоогоор үнэмлэхийн бичилтийн ажил явж байгаа” гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэсийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын бодлогын мэргэжилтэн Г.Өлзийбүрэн ярилаа.
Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй 1600 гаруй иргэн байдаг гэсэн судалгаа байдаг аж. 
Д.Мишигсүрэн
相关新闻