Англи хэлний ярианы клуб үнэ төлбөргүй сургалт явуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт англи хэлний ярианы клуб хичээллэж эхэллээ. Уг клубт Энхтайвны корпусын сайн дурын ажилтан АНУ-аас ирсэн дөрвөн багш, Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлж ирсэн тус аймгийн таван багштай хамтран ажиллаж байгаа ажээ.
“Англи хэлтэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү ажлыг Өмнөговь аймгийн БСУГазар, Политехникийн коллеж, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Насан туршын боловсролын төвтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногоос эхэлсэн англи хэлний энэхүү ярианы клуб 12 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх юм. Энэ үед ажлынхаа үр дүнг хэлэлцээд он гарангуут дахин эхлэх ажээ.
Тус клубт оролцохыг хүсэгчдэд насны хязгаар байхгүй бөгөөд ямар ч үнэ төлбөргүйгээр явуулж байгаагаараа онцлог юм.

Д.Мишигсүрэн