Өмнөговь аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнөө шөнөөс эхлэн хүчтэй шороон шуурга шуурна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээлж байна.
Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нийт нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурах юм байна. Тиймээс ялангуяа хөдөөгийн иргэдийг болгоомжтой байхыг онцгойлон санууллаа.
Энэ сарын 25 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр 21, 25-нд салхи зарим газраар 18-20м/с хүртэл ширүүсч шороогоор шуурна. 21-нд зарим газраар бороо орох юм байна. 21-22-нд сэрүүсч шөнөдөө 4-9 градус өдөртөө 13-18 градус дулаан байх бөгөөд 26-наас сэрүүснэ гэж мэдээллээ.
Д.Мишигсүрэн