Эрдэмтэн, зохиолч П.Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич П.Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойг энэ сарын 17-ны өдөр Өвөрхангай аймагт тэмдэглэн өнгөрүүллээ.
Тэрбээр 1917 онд Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын нутагт төрсөн бөгөөд Арвайхээр сумын 2 дугаар сургуулийг 2010 онд түүний нэрэмжит болгосон юм.

Тус өдөр аймгийн болон БСУГ-ын удирдлагууд, боловсролын салбарынхан, П.Хорлоо агсны үр хүүхдүүдээс ЕБ-ын II сургуулийн өмнө байрлах түүний хөшөөнд цэцэг өргөж, уран бүтээлээр нь үзэсгэлэн гаргасан юм. Мөн II сургуулиас түүний ойг угтан уран уншлага, шүлэг, эссэ бичлэг, бийрийн болон хичээнгүй бичлэг, зохиогчийн тухай бүтээл хийх, түүний зохиолоор дүр бүтээх уралдаануудыг багш, сурагчдын дунд зарласан байсан бөгөөд аваргуудыг шалгаруулж, шалгарсан бүтээлээр үзэсгэлэн гаргахын хамт тоглолт зохион байгууллаа.
Түүнчлэн аймгийн Хөгжимт драмын театрт Хүндэтгэлийн хурал, урлагийн тоглолтыг зохион байгуулж, аймгаас болон П.Хорлоо агсны үр хүүхдүүдээс нэр бүхий хүмүүсийг шагнан урамшууллаа. Энэ үеэр П.Хорлоо гуайн амьдрал, уран бүтээлийг харуулсан баримтат киног олон нийтийн хүртээл болголоо. Мөн багш нарын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан байна.
П.Хорлоо нь Монгол ардын аман зохиолыг дагнан судалсан манай тэргүүлэх эрдэмтэн бөгөөд “Монгол ардын явган үлгэр”, “Монгол ардын зүйр цэцэн үгүүд ба оньсогууд” зэрэг ганц сэдэвт судалгааны зохиол, олон арван өгүүлэл, ном товхимол хэвлүүлжээ.
Тэрээр 17 наснаасаа эхлэн орчин цагийн Монголын боловсролын тогтолцоог үүсгэж хөгжүүлэхэд гар бие оролцож, алс хол хөдөө нутагт бага сургууль үүсгэхээс эхлэн Гэгээрлийн яамны орлогч сайд хүртэл бүх шатанд ажилласан хүн юм. Мөн орчин цагийн Монголын шинжлэх ухааны байгууллагын тулгын чулуу болсон Хэл зохиолын хүрээлэнг 19 гаруй жил удирдсан. Энэ хугацаанд Монголын нэрийг дэлхийд дуурсгасан олон сайхан бүтээл гаргасан нэрт зохиолч билээ.

Б.Батчимэг