326 малчин өрх оторт байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд 2017-2018 оны өвөл 15 сумын 58 багийн 5647 малчин өрхөд 2,5 сая гаруй толгой мал өвөлжинө.
Нийт нутгийн 60 хувь гантай байгаа юм бөгөөд үүнд Хүрмэн, Баяндалай, Гурвантэс, Номгон, Баяновоо, Ханбогд, Ноён сумын нийт нутгаар гантай байна. Мөн нийт нутгийн 20 хувь нь буюу Сэврэй, Ханхонгор, Даланзадгад сумын ихэнх нутгаар гандуу байгаа аж.
Тиймээс малчид отор нүүдэл ихээр хийж байна. Отор нүүдлийн урьдчилсан мэдээгээр аймаг дотроо 326 өрхийн 167,8 мянган мал, үүнээс бод 15,8 мянга, хилийн зурвас газар 151 өрхийн 43,4 мянга, улсын тусгай хамгаалалттай газар 587 өрх 238,9 мянган мал отроор өвөлжихөөр байгаа гэж аймгийн ХХААГазраас мэдээллээ. Эдгээр малчин өрх нь орон нутагтаа эргэн ирж өвөлжих боломжгүй, өвөлжөө бууц, худаг усны хүрэлцээ хангамж муутай нүүдлийн байдалтай явж байгаа гэнэ.
Харин хил залгаа Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймагт малын гоц халдварт өвчин гарсан тул малчид отроор очиж өвөлжих боломжгүй байгаа ажээ.

Д.Мишигсүрэн