Багуудад Иргэдийн Нийтийн цахим хуралдааныг нэвтрүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь-2017” төсөлд нийслэл, дүүрэг, аймаг, сумын 80 ИТХ-аас төсөл бичин дэмжлэг хүссэн байна.
Арвайхээр сумын ИТХ-аас бичсэн “Залуучуудын оролцоо-Цахим хуралдаан” сэдэвт төсөл дэмжигдэж, энэ хүрээнд Иргэний Нийтийн цахим хурлыг улсад анх удаа 5 дугаар баг дээр туршин хэрэгжүүллээ. Мөн 1, 4. 5, 10-р багт багийн Иргэдийн Нийтийн цахим хуралдаануудыг өнөөдөр байгуулж байна.
Мөн төслийн хүрээнд сумын ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлого зохицуулалтын ажлын хорооноос МСҮТ, ЕБС-ийн ахлах ангийн 18 нас хүрсэн сурагчдад “Мини парламент” явуулж байгаа бөгөөд 9-р сарын 22-нд “Мини парламент” цахим хуралдааныг хийх ажээ.

Б.Батчимэг