Үйлчилгээний ажилтан бүсгүйчүүдийн хоёрдугаар чуулга уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнөөдөр үйлчилгээний ажилтан бүсгүйчүүдийн хоёрдугаар чуулга уулзалт боллоо.
Хүмүүсийн ая тухтай амьдрах, ажиллах орчинг бүрдүүлэхээр ажиллаж байдаг үйлчилгээний ажилтнууд гэдэг бараг л нэр хүндгүй хүмүүс байдаг билээ. Тус аймгийн Даланзадгад сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс уг ажлыг хоёр дахь удаагаа санаачлан зохион байгуулж байгаа юм. Үйлчилгээний ажилтан бүсгүйчүүдийн энэ жилийн чуулга уулзалтад 80 гаруй ажилтнууд оролцлоо. Ихэвчлэн байгууллага аж ахуй нэгжүүд өөрсдийнхөө ажилтнуудыг уг арга хэмжээнд хамруулсан байна.
"Сэтгэл шингээж үзэмж нэмье" нэртэй уг уулзалтад МУСТА дуучин, хөгжмийн зохиолч О.Эрдэнэсүх урилгаар оролцсон байна. Үйлчилгээний ажилтны ёс зүй, соёлд нөлөөлөх, эерэг сэтгэлгээ ажлын амжилт зэрэг сургалтуудыг зохион байгуулснаас гадна "Төгс бүсгүй" тэмцээнийг явуулсан байна. Уг тэмцээнд үйлчилгээний талаар АХА тэмцээн, сайхан бүсгүй буюу хамгийн сайхан имидж бүрдүүлсэн бүсгүйг шалгаруулсан байна.
Мөн энэ үеэр эмэгтэйчүүдийн ажлыг хөнгөвчлөх бараа бүтээгдэхүүн буюу индүү хөргөгч зэрэг бүтээгдэхүүнтэй азтан тодруулсан ажээ. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь үйлчилгээний ажилтнүүдийн үнэлэмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийг нь үнэлүүлэхэд оршиж байгаа гэнэ.

Д.Мишигсүрэн