"Хөдөлмөр зусланд"-д 20 хүүхэд амарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-18 14:50:57

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүүхдийн "Хөдөлмөр зусланд"үйл ажиллагаагаа эхлүүллээ. 

“Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд Монгол аж амьдрал, уламжлалт ёс заншлыг танин мэдэх, хөдөө аж ахуйд дасан зохицох бие даан амьдрахад сургах зорилгоор Хөдөлмөр зусланг анх удаа үнэ төлбөргүйгээр нээж байгаа юм. Хөдөлмөр зуслангийн 1-р ээлжийн 20 хүүхэд мал аж ахуй, газар тариалан гэсэн хоёр хэсэгт хуваагдан нэг нэг багшийн удирдлагад амарч эхлээд байна.

Өмнөговь аймгийн Булган сумын Дал баг дээр газар тариалангийн хүүхдүүд өргөө цагаан гэрийнхээ модыг тааруулж барьсан бол Булган сумаас баруун урд байрлах малчин айлтай зэргэлдээ мал аж ахуйд туслахаар хөдөлмөр зуслангийн хүүхдүүд буусан байна.
Нэг ээлжиндээ тав хоногийн хугацаанд хүүхдүүд ногоо хураах, зэрлэг зулгаах, ямаа үхэр сааж цагаан идээ бэлтгэх гээд жирийн малчин болон тариаланч айлын өглөөнөөс орой хүртэлх хийх ажилтай танилцаж амрах юм. Энэ жил тус хөдөлмөр зуслан нэг гурван ээлжинд хүүхдүүд хүлээн авах юм байна.

Д.Мишигсүрэн

相关新闻