Нийт бэлчээрийн 45.6 хувьд нь усны хүрэлцээтэй болсон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-18 12:17:12
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт бэлчээр усжуулалтын чиглэлээр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд 24 инженерийн хийцтэй худаг шинээр гаргах ажлыг эхлээд байна.

Мөн аймгийн хэмжээнд 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулахаар төлөвлөөд ажлыг эхлүүлээд байгаа аж. Энэхүү ажлуудад 950.0 сая төгрөг зарцуулах бөгөөд зүүн бүсийн сумдын худагт нарны ус өргүүр суурилуулалтын ажил дуусч байна. Эдгээр ажлыг энэ ондоо багтаан хийснээр 36.0 мян.га бэлчээрийг усжуулж, малчдын хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөн, малын усны хэрэгцээг хангана гэж үзэж байгаа юм. 
Аймгийн хэмжээнд 5289 худагтай юм үүнээс бэлчээрт 4614, төв сууринд 279 худаг, ашиглалтгүй 396 худаг байдаг байна. Нийт бэлчээрийн 45,6 хувьд нь усны хүрэлцээтэй болсон гэсэн судалгаа байдаг ажээ. 
Энэ жил орон нутгийн тодотгол хөрөнгөөр зүүн бүсийн сумдад 7, нэмэлт 2 худаг шинээр гаргах тендер зарлаад аж. 
Д.Мишигсүрэн
相关新闻