Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-07-21 10:03:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилээс цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэх ажлыг нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран зохион байгуулна.

Бүртгэлийг энэ сарын 25-наас ирэх сарын 25-ныг хүртэл http://tsetserleg.ulaanbaatar.mn/register веб сайтаар явуулах юм. Ингэхдээ цэцрлэгт шинээр орж байгаа буюу зөвхөн хоёр настнуудыг бүртгэнэ.

Эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн аль цэцэрлэгт хамрах тухай мэдээлэл гарч ирэх юм. Үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж.

Ж.Болор
相关新闻