Сэлэнгийн музей Ардын хувьсгалын ялалтыг гэрч болгон авч үлдсэн үзмэрүүдээрээ онцлогтой
ФОТО МЭДЭЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей нь Ардын хувьсгалын түүхэн ялалтын гэрч болгон авч үлдсэн түүхэн үзмэрүүдээрээ бусад музейгээс ялгарах онцлогтой юм.
Тус музей нь 1948 онд байгуулагдсан бөгөөд 1960 онд Орон нутаг судлах кабинет, 1968 онд Сэлэнгэ аймгийн орон нутаг судлах музей болон өргөжин тэлсээр 2004 онд Сэлэнгэ аймгийн төвд байсан музейг Алтанбулагийн музейтэй нэгтгэн аймгийн Нэгдсэн музей болгожээ. Ингэж нэгдэхээсээ өмнө Улаанбаатар хотын Ардын хувьсгалын музейн салбар байсан байна. Өнөөдөр тус музей нь үндсэн 3500 гаруй үзмэртэй гэнэ.
Музейн онцлог нь Монгол Улсын Ардын хувьсгалтай холбоотой түүхэн баримтын үзмэрүүдээрээ ялгардаг. Энд Ардын хувьсгалыг харуулсан зурагнууд, дөрвөлжин сүмийн үүдэн дээрээс галлаж байсан максим пулемёт, жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нарын эдэлж хэрэглэж явсан зүйлс, ардын хувьсгалын ялалтанд гарамгай үүрэгтэй оролцсон 4 хороон даргын хэрэглэж явсан эд зүйлс хамгийн чухал гол байр суурийг эзэлдэг байна. Түүнчлэн байгалийн хэсэг, угсаатны хэсэг, Сэлэнгэ аймгийн бахархлын хэсэг гээд бусад музейн жишгээр үзмэрүүдээр зохион байгуулагддаг аж. Тус музей дарга, эрдэм шинжилгээний ажилтан, боловсролын ажилтан, үзмэр харагч, тайлбарлагч, үйлчилгээний зохион байгуулагч, харуул гээд үндсэн 13 орон тоотой. Музейд байгаль экологийн, архилогийн, үнэт металл үзмэрүүд бас бий. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн ажилчдын олон жилийн эрэл хайгуул, судалгааны үр дүнд хүмүүсийн гар дээр хадгалагдаж байсан түүх соёлын дурсгалт зүйлүүдийг татан авч, байрлуулан үзмэрээ баяжуулсаар байгаа гэнэ. Энд 2200-гаад жилийн өмнө хүннү гүрний үеийн түүх соёлын дурсгалт 2м 10 см өндөртэй хүний араг яс, адууны ястайгаа олдсон олдвор байдаг байна. Зөвхөн яс нь ийм өндөр байгаа юм чинь тухайн хүн хэр зэрэг өндөр байсан нь сонин юм. Мөн 13-р зууны үеийн баатрын хөө хуяг байдаг. Энэ нь Монгол Улсад ганцхан байдаг олдвор бөгөөд битүү гогцоогоор төмрөөр сүлжиж хийсэн байдгаараа онцлогтой аж. Түүнчлэн Занабазарын урласан Майдар бурхан, Жанрайсэг бурханы хөрөг байдаг. Мөн Богд хаант Монгол улсын Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Засаг ноён, Чингис хааны 35 дахь үеийн ач, Эрдэнэ чин ван Намсрай, Монгол ард журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Х.Чойбалсан, Лаварын Сумьяа нарын түүхэн хэрэглэлүүд хадгалагдаж байна. Түүнчлэн ардын хувьсгалын дараагаар үүсэн байгуулагдсан Монголын хамгийн анхны засаг захиргааны нэгж Алтанбулаг хязгаарын тохинуулах яамны анхны сайд Намсрайн Билэгсайханы эдэлж хэрэглэж явсан зүйлсүүд ч мөн хадгалагдан байдгаараа олны сонирхолыг татдаг ажээ.

Ч.Отгонцэцэг