Facebook сүлжээ төлбөртэй захиалгаар мэдээ нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-07-20 11:30:19
АСТАНА./КАЗИНФОРМ/. Facebook нийгмийн сүлжээ төлбөртэй захиалгад суурилсан мэдээний үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай Америкийн The Street портал хуудсанд мэдээлсэн байна.

Энэхүү шинэ үйлчилгээ нь одоо нийгмийн сүлжээнд байгаа “Түргэн унших нийтлэлүүд” гэдэг функц дээр суурилсан ба энэ функц нь янз бүрийн цахим хуудсууд болон сонинуудын цахим хувилбаруудад нийтлэгдсэн мэдээ материалуудыг өөрийн мэдээний буландаа тавьснаар тэдгээрийг унших боломжийг хэрэглэгчдэд олгодог. 

Facebook-ийн төлөөлөгч Кэмпбелл Браун Нью-Йоркт болсон цахим хэвлэлийн асуудлаарх бага хурлын үеэр мэдэгдэхдээ "Бид төлбөртэй захиалга хийлгэхийн тулд хэрэглэгчдийг сонин хэвлэлийн сайтууд руу хуваарилснаар "Хурдан унших нийтлэлүүд"-ийг хязгаарлахыг бодолтой байна" гэжээ.  

Энэ алхам нь мэдээний контентыг нийгмийн сүлжээнд үнэгүй байршуулахгүй байхыг сонин хэвлэлүүдийн зүгээс хүсч байгаагийн хариуд авч буй арга хэмжээ гэдгийг Браун дурдсан байна. Үүний сацуу төлбөргүйгээр 10 мэдээ унших хязгаарлалт тогтоохоор төлөвлөж байгаа аж.  
О.Барс 

 

 

相关新闻