Өмнөговьд санал хураалтын ирц 18,3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2017-07-07 12:47:24
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Ерөнхийлөгчйин сонгуулийн дахин санал хураалтад 12 цагийн байдлаар  7649 сонгогч санал өгч санал хураалтын ирц 18,3 хувьтай явж байна.

18-25 насны залуусын идэвх маш муу байгааг онцолж байна.
Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн 2 дахь санал хураалтад Өмнөговь аймгийн 15 сумын 54 хэсгийн хороонд 41844 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн юм.
 
Өчигдөр битүүмжилсэн хайрцгаар санал хураалт явсан бөгөөд 1002 сонгогч хүсэлт гаргаснаас 933 сонгогч саналаа өгчээ. Санал авах 54 байр ажиллаж байна. Дахин санал хураалтын ажилд 492 хүн ажиллаж байгаа ажээ.
Д.Мишигсүрэн
相关新闻