Өмнөговьд сонгогчдын ирц 12 цагийн байдлаар 27.98 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-26 12:43:34
Өмнөговь /МОНЦАМЭ/ Орон даяар болж байгаа Монгол Улсын ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Өмнөговь аймагт сонгогчдын ирц 12 цагийн байдлаар  27.98 хувьтай явж байна.
Тус аймгийн хэмжээнд 41800 сонгогч санал өгнө. Сэврэй  сум 38 хувийн ирцтэйгээр тэргүүлж байгаа бол Ханбогд сум хамгийн бага буюу 17,14 хувийн ирцтэй байна гэж сонгуулийн хорооноос мэдэллээ. 
Хөдөө орон нутгийн иргэд отор нүүдэл ихтэй байгаа тул Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчийг сонгох сонгуульд ирцэд нөлөөлөх магадлалтай байгаа юм. Тус аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэхдээ Хүрмэн, Номгон сумдаас малчид алсын оторт явсан тул ирж санал өгөх боломж муу байгааг харгалзан үзнэ үү гэсэн хүсэлт ирсэн. Сонгуулийн хорооноос иргэдийг олноор тээвэрлэх нь хуульд хориотой тул иргэдээ идэвхтэй оролцохыг уриалахаас өөр аргагүй гэж хариу хүргүүлсэн гэлээ. 
Д.Мишигсүрэн
相关新闻