Гашуун сухайт боомтын ундны усныг шийдвэрлэхээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-25 14:21:28

Өмнөговь /МОНЦАМЭ/  Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх БНХАУ-руу зорьчдог Гашуун сухайт боомтын ундны усны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Ухаа худаг, Таван толгойн ордоос нүүрс тээвэрлэн гаргаж буй уг боомтыг Монголчууд андахгүй мэднэ. Харин энэхүү боомт дээр ажиллаж буй төрийн албан хаагчид ундны усаа Цагаан хаднаас буюу 22км-ийн холоос тээвэрлэдэг юм.
Өмнө нь уг боомтод 116 метрийн гүнээс ус гаргасан ч ундны хэрэглээнд тохирохгүй учир ахуйн хэрэглээнд хэрэглэдэг байсан байна. Харин энэ удаад 206 метрийн гүнээс ус гаргасан хэдий ч мөн л унданд хэрэглэх шаардлага хангахгүй байгаа тул шүүлтүүр тавих шаардлагатай байгаа ажээ. Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба ярихдаа сая гаргасан худагтаа шүүлтүүр тавихаар ярьж байгаа. Хэрвээ энэ ажил бүтвэл Ганшуун сухайт боомтынхон ундны усаа дэргэдээсээ авдаг болно гэлээ.  
Дээрх худгийг орон нутгийн төсвийн 65 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гаргаж ашиглалтад оруулаад байгаа юм байна.

Д.Мишигсүрэн


相关新闻