Дөрвөн иргэнд гэр олгохоор болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-21 13:22:12
Өмнөговь /МОНЦАМЭ/ Амьдралын боломж тааруу дөрвөн өрхөд маргааш гэр гардуулна. 
Өмнөговь аймгийн хувьд 2017 онд 24 айлыг өргөө цагаан гэртэй болгохоор төлөвлөад байгаа юм. Он гарснаас хойш зургаан айлд гэр өгөөд байгаа бөгөөд маргааш дөрвөн иргэнд гэр гардуулах гэж байна. 
Энэ удаа Даланзадгад сумын иргэн хөгжлийн бэрхшээлтэй нөхөр, таван хүүхдийн хамт амьдардаг О.Номинчулуун, ганц бие өндөр настан н.Долоонжин, гурван хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эцэг н.Адъяабаатар, Ханхонгор сумын иргэн хөгжлийн бэрхшээлтэй, 18 настай н.Мөнгөншагай нарт таван ханатай иж бүрэн гэрийг өгөхөөр болсон байна.
Д.Мишигсүрэн
相关新闻