Өмнөговьт Христийн 27 сүм байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-21 12:53:57
Өмнөговь /МОНЦАМЭ/ БНСУ-ын Чежү аралд Монголын ахлагч пасторуудын анхдугаар чуулган олж байна. Энэхүү чуулганд Өмнөговь аймгаас "Есүсийн аврал" сүмийн пастор Ц.Пүрэвжад, "Өмнөговь Амьд үг" сумын ахлагч н.Баярцэнгэл нарын дөрвөн хүн оролцож байгаа ажээ. 
Дэлхийн улс орнуудад байгаа Христийнсүмийн удирдагч нар энэхүү чуулганд оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас 66 хүн оролцож байгаа гэнэ. Уг арга хэмжээг Монголын эвангелийн эвсэл, Монголын пасторуудын холбоо, Монгол чуулганы үндэсний зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм байна. Чуулганы үеэр сүм чуулганууд нэгдэх, цаашид хийх ажлынхаа талаар ярилцаж байгаа аж. 
Өмнөговь аймагт 
Монголын эвангелийн эвсэлээс зөвшөөрөлтэй 27 сүм үйл ажиллагаа явуулдгаас аймгийн төв Даланзадгад суманд 12 нь байдаг байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻